“Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан спортын олон төрөлт тэмцээн 11 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсүүд, аймгийн Төв номын сан болон сумдын ЗДТГ-ын нийт 26 баг оролцож гар бөмбөг, дартс, хөгжөөнт буухиа, олс таталт зэрэг спортын олон төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Шагналыг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга Б.Алтансүх, БТСГ-ын дарга Б.Чимэддорж, Цагдаагийн газрын дарга Т.Ганзориг болон аймгийн удирдлагууд гардуулан өгсөн юм.
БАГИЙН НИЙТ ДҮНГЭЭР
I байр: Дашбалбар сумын ЗДТГ,
II байр: Чойбалсан сумын ЗДТГ,
III байр: Цагдаагийн газар.
ГАР БӨМБӨГИЙН ТӨРӨЛД:
I байр: Дашбалбар сумын ЗДТГ,
II байр: Баяндун сумын ЗДТГ,
III байр: Баян-Уул сумын ЗДТГ.
ДАРТС ШИДЭЛТИЙН ТӨРӨЛД:
I байр: Матад сумын ЗДТГ,
II байр: Татварын хэлтэс,
III байр: Мэргэжлийн хяналтын газар.
ХӨГЖӨӨНТ БУУХИА ТӨРӨЛД:
I байр: Сэргэлэн сумын ЗДТГ,
II байр: Мал эмнэлгийн газар,
III байр: Чойбалсан сумын ЗДТГ
ОЛС ТАТАЛТЫН ТӨРӨЛД:
I байр: Чойбалсан сумын ЗДТГ
II байр: Хүнс, хөдөө аж ахуйн газар,
III байр: Татварын хэлтсийн баг хамт олон тус тус шалгарлаа.