"Говийн чоно-2024" ОУ-ын дадлага сургуулилт Дорнод аймагт

7 сар
"Говийн чоно-2024" ОУ-ын дадлага сургуулилт Дорнод аймагт
Өнөөдөр (2024.05.07) Чойбалсан хотгоо Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Номхон Далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран зохион байгуулж буй “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох арга хэмжээний нээлт боллоо.
 
Нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга , хошууч генерал Г. Ариунбуян, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалын Дэд командлагч, Хошууч генерал Скот Э. Уинтер, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцов.
 
Энэ удаагийн дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын албад, Дорнод аймгийн удирдлага, зүүн бүсийн Онцгой байдлын байгууллага зэрэг 30 гаруй байгууллагын 250 орчим ажилтан, алба хаагч, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүд болоод Австрали, Бангладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Малдив, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Турк зэрэг нийт 14 гадаад улсын 70 гаруй төлөөлөл оролцож байна.
 
Энэ өдрүүдэд "Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд дадлага сургууль явагдах юм.
 
Уг арга хэмжээ нь Монгол улсад 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
May be an image of 2 people and text that says '2024 GORI GORISPOE B nblH'
May be an image of 1 person and text
May be an image of 1 person and text
May be an image of 1 person and text
May be an image of 5 people and text
May be an image of 6 people and text that says 'ID DI 설 一 GOBI GOBIWOH மூடி OLE -2024 2024'
May be an image of 2 people and text
May be an image of 5 people and text
May be an image of 4 people and text
May be an image of 3 people and text
May be an image of 4 people, dais and text
May be an image of 5 people and text
May be an image of 6 people, newsroom and text