Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бий болгосон түүхэн үйл явдлуудын нэг болох Халхголын байлдааны ялалтын 85 жилийн ойн нээлт Тусгаар тогтнолын талбайд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, 1945 оны Чөлөөлөх дайны Ахмад дайчин Я.Өсөх, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Сангийн сайдын зөвлөх Х.Алтай болон нар болон төрийн цэргийн байгууллагын удирдлагууд оролцов.
Халхын голын дайны ялалтын нээлтийн үйл ажиллагаанд Чойбалсан цэргийн хүрээний цэргийн ёслолын жагсаал, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн үзүүлэн тоглолт, Дөл тэмцээний оролцогчид гар тулааны үзүүлбэр, урлагийн тоглолтоор үргэлжилсэн юм.