Хүн болох багаасаа төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй Спортын хөтөлбөрийн “Хувь хүний хөгжил”-ийн СОЛОНГО багийн хамт олон 2024 оны 04 сарын 01 нээс Спортын хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдэд Сэтгэл зүйн боловсрол сургалтыг зохион байгуулж байна.
Сэтгэл зүйн боловсрол сургалтаар дамжуулан хүүхэд өөрийгөө болон бусдыг ойлгох чадварт суралцахад туслах, эелдэг харилцан, эерэг хандлагыг төлөвшүүлэх, зөв дадал хэвшлийг эрхэмлэх чадварыг эзэмшүүлэхийг зорин ажиллаж байна. 4 сарын сургалтад Хүн болох багаасаа төслийн 1,5, 8, 11,12, Шинэхөгжил, Хан-Уул цогцолбор болон Халхгол, Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан, Баяндун, Цагаан-Овоо, Хэрлэн сумдын сургуулийн Сагсан бөмбөг, Волейбол, Бадминтон, Жудо, Шагайн харваа, Таеквондо, Үндэсний бөх зэрэг спортын төрлөөр хичээллэж буй хүүхдүүдийг хамруулаад байна.
Хувь хүний хөгжлийн Солонго баг нь Сэтгэл зүйн боловсрол, Монгол бахархал, Санхүүгийн боловсрол, Хүмүүнлэг,сайн дурын ажил сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулах юм.