НҮБ-ын онцгой байдлын нэгдсэн сангаас зудын эрсдэлд өртсөн малчдад тусламж үзүүлнэ

5 сар
НҮБ-ын онцгой байдлын нэгдсэн сангаас зудын эрсдэлд өртсөн малчдад тусламж үзүүлнэ
Өнөөдөр (2024.05.28) аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл НҮБ-ын нэгдсэн сангийн ажлын хэсгийг хүлээн авч уулзав.
 
Нэгдсэн Үндэстний байгууллагын Онцгой байдлын нэгдсэн сангаас Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Хэрлэн Чойбалсан сумын зудад нэрвэгдсэн 249 малчин өрхүүдэд багцын тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
 
Үүнд:
 
-202 толгой малчин өрхөд мөнгөн тусламжийн багц
-47 охид эмэгтэйчүүдэд эрүүл ахуйн тусламжийн багц
-Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины худалдан авалтад санхүүжилтийн тусламж үзүүлж малчдын амьжиргааг дэмжих, хүн амд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээгээ үзүүлэх,
- малчдын амьжиргаа гол үүсвэр болсон мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагааг үзүүлэх юм.
 
May be an image of 5 people, newsroom and text
 
May be an image of 2 people and textMay be an image of 2 people and people studying
May be an image of 5 people