Шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгүүдэд “Багш хөгжлийн төв”-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

4 сар
Шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгүүдэд “Багш хөгжлийн төв”-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Өнөөдөр (2024.05.30) аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дашбалбар, Баяндун сум болон Хэрлэн сумын 4, 11 дүгээр багуудад баригдаж буй шинэ сургууль, цэцэрлэгүүдэд “Багш хөгжлийн төв”-д шаардагдах иж бүрэн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг хүлээлгэн өглөө.
 
Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Дорнод аймаг сургууль, цэцэрлэгүүдээ 100 хувь “Багш хөгжлийн төв”-тэй болгоод байгаа юм. Багш нар тухтай орчинд ажилласнаар, сурган хүмүүжүүлэх зүйн арга, ур чадвар сайжирч, сургалтын чанарт нөлөөлж буй бодит хөрөнгө оруулалт болж байна.
 
May be an image of 1 person, newsroom and text
May be an image of 7 people, newsroom and text
May be an image of 5 people, newsroom and text
May be an image of 3 people and text
May be an image of 3 people and text
No photo description available.