Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал болон холбогдох албаны хүмүүс Дорнод аймагт ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.
Тэрээр айлчлалынхаа хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ нийгмийн салбарт хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг авсан бөгөөд Халхгол сумын сум дундын эмнэлэгт ажиллаж, хөдөөгийн хүн амд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал, ямар хэрэгцээ шаардлага байгаа талаар судлав.