Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлье

5 сар
Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
Аймгийн хэмжээнд "Үер усны ослоос урьдчилан сэргийлэх" нэгдсэн арга хэмжээ 06 дугаар сарын 10-аас эхлэн хэрэгжиж буй. Энэ хүрээнд "Хэрлэн гол”-ын эрэг дагуу мэргэжлийн байгууллагууд #хөдөлгөөнт_эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
 
Өнөөдөр #Дорнодаймгийннутгаар солигдмол үүлтэй. Зарим нутгаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +30...+35 градус дулаан байна. Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +33...+35 градус дулаан байна.
 
Иймд иргэд та бүхэн:
 
✔️Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх;
✔️Наршилтаас сэргийлэх;
 
✔️Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх;
 
✔️Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байж, ХҮҮХДЭДЭЭ тавих хараа хяналтаа сайжруулах;
 
✔️Булчин, шөрмөс татах үед голд орохоос татгалзах;
 
✔️Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх;
 
✔️Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах;
 
✔️Голын эрэг дагуу байрлуулсан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарах;
 
ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ❗️❗️