“Онцгой байдлын үед хэрэглэх хадлан өвс, тэжээлийн агуулах барих” ажлыг орон нутгийн төсөв болон “Адапт” төсөлтэй хамтран үе шаттай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Халхгол сумын Ялалт баг, Дашбалбар суманд 50тн тэжээл 100тн өвсний багтаамжтай өвс, тэжээлийн агуулах барих ажил энэ онд хэрэгжинэ.
2019 оноос эхлэн өвс тэжээлийг хадгалах агуулах барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж Сэргэлэн, Хөлөнбуйр , Халхгол, Хэрлэн, Баянтүмэн, Баян-Уул, Чойбалсан, Булган, Гурванзагал, Цагаан-Овоо, Баяндун, Чулуунхороот, Матад суманд ашиглалтад оруулсан.