“Хүн болох багаасаа” авьяас төслийн Хэрлэн сумын утга зохиолын 25 багцын ажлын гүйцэтгэл

6 сар
“Хүн болох багаасаа” авьяас төслийн Хэрлэн сумын  утга зохиолын 25 багцын ажлын гүйцэтгэл

Утга зохиолын дугуйлангийн сурагчид шилдэг уншигч анги хамт олон боллоо.  “Хүн болох багаасаа” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй авьяас төслийн Утга зохиолын сургалтад Хэрлэн сумын 5, 8, 12, Хан-Уул сургуулийн хамран суралцах тойргийн хүүхдүүдэд долоо хоногийн 5 цагийн сургалт явуулж байна.

Хэрлэн сумын 8-р сургуулийн 4а ангийн сурагчид анги хамт олноороо хамрагдаж өөрсдийн авьяасыг хөгжүүлж буй. Анги хамт олноороо утга зохиолын дугуйланд хамрагдсанаар унших, ойлгох, найруулан бичих чадвараа хөгжүүлж анги дэвших шалгалтаас улсын шалгалтад бэлдэх давтлага болдгоороо онцлог. Мөн шүлэг, яруу найраг, ном зохиолыг хамт олноороо судалж сургуулийн урлагийн үзлэгээс эхлээд аливаа уралдаан тэмцээнд багаар оролцох боломж бүрддэг байна. Хэрлэн сумын 8-р сургуулийн 4а анги Өдөр бүр өглөөний уншлага хийдэг ба сургуулийнхаа номын клубийн “Шилдэг уншигч анги”-аар шалгарлаа.