ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

5 сар
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцл
  • ага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цаг хүртэл

Хүлээн авах хаяг: Байгууллага бүрийн цахим шуудан хаяг байршуулсан.

 

 

ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АВАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ /ДЭС ТҮШМЭЛ/:

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаал

Орон тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

Төрөл

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

 

Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын тамгын газар Холбоо барих утас: 88269962

1

Чойбалсан сумын Засаг даргын тамгын газар

Засаг даргын тамгын газар

Тамгын газрын дарга

1

Ахлах түшмэл

ТЗ-5

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Эрх зүй /042/, төрийн удирдлага /041303/, боловсрол /011/, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлзүй /08/, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал /09/, нийгмийн шинжлэх ухаан /03/, мэдээлэл харилцаа холбооны технологи /061/, хүрээлэн буй орчин /052/, Нягтлан бодох бүртгэл, татвар /0411/

Ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх.

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх.

 

Дорнод аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Холбоо барих утас: 9958-7608

 

2

Булган сумын ИТХ

Ажлын алба

Нарийн бичгийн дарга

1

Ахлах түшмэл

ТЗ-5

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Эрх зүй /042/, боловсрол /011/, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал /09/, бизнес ба  удирдахуй /041/, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлзүй /08/, нийгмийн шинжлэх ухаан /03/, мэдээлэл харилцаа холбооны технологи /06/, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт /07/

Ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх.

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДОРНОД АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ