Монгол улсын ууган Сангийн аж ахуй болох Хэрлэнгийн САА өнөөдөр атрын 60 жилийн ойгоо тэмдэглэж ойн хүрээнд олон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Түүхт ойн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон холбогдох хүмүүс оролцож үе үеийн атарчдад баярын мэндчилгээ дэвшүүлж Төрийн болон аймаг орон нутгийн шагналыг гардуулан өгөв.
Ойн арга хэмжээний хүрээнд Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж Атрын 60 жилийн ойд зориулан босгосон хөшөөний нээлт боллоо.