Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна

3 сар
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна
Аймгийн хэмжээнд Томуу томуу төст өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар, амьсгалын замын цочмог халдвараар 28 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар манай аймагт 5500 хүн тун улирлын томуугийн эсрэг вакцин хуваарилагдан ирсэн.
 
Энэ удаагийн дархлаажуулалтаар томуугийн улиралд ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-д үйлдвэрлэсэн ”GCFLU” дөрвөн цэнт вакциныг хийж байна. Мөн вакцины найрлагад орсон томуугийн вирусийн дөрвөн дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэж байна.
 
Томуугийн вакцинд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 2-5 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагын ажилтныг сум, өрхийн эрүүл мэндийн төв, тухайн эрүүл мэндийн байгууллага болон цэцэрлэгт дархлаажуулалтын түр цэг нээн 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хамруулж дуусгах юм.
эм ба "= GCFLU Quadrivalent Virion, InfuenzaVacne(SolilVrton.ine Inactivatad! Multi Infiuenza Vaccine (Split 5mL 5mLx10Vials x1 10Vials x 2022-2023 Season GCFLU Tyadrivalent Multi Infuenza Vaccine (Spilt 5mL +@CPharma 5mL Season 1Vial GCFLU MP Qyadrivalerst Multir @CPharma Varcine 201 hvereay : ebefare use"" гэсэн бичвэр нарын зураг байж магад