2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна.
Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд аймгийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж нийт 34 төлөөлөгчдөөс санал хурааж 55,8 хувийн саналаар Ганхуягийн Цолмон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонголоо.