ЦЭРГИЙН АЛБА ХААХ ЗАЛУУСАА ҮДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Өнөөдөр 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 032, 017, 029, 327, 338 дугаар ангиудад цэргийн жинхэнэ алба хаахаар мордож буй дайчдыг үдэн гаргах үйл ажиллагаа боллоо.
Уг үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Бямбаа, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн албаны дарга дайчилгааны офицер ахмад Б.Алтансүх, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар холбооны ажлын албаны дарга, бэлтгэл дэд хурандаа Б.Отгонбаяр нар оролцон цэргийн албанд мордож буй залуусыг цэргийн жинхэнэ албаа нэр төртөй хаахыг хүсэн ерөөж Батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг даргын гарын бэлэг гардууллаа.