ЛАБОРАТОРИЙН БАРИЛГЫГ ЗАСВАРЛАЖ БАЙНА

1 сар
ЛАБОРАТОРИЙН БАРИЛГЫГ ЗАСВАРЛАЖ БАЙНА
Аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн барилга 1969 онд ЗХУ-ын тусламжаар баригдаж ашиглалтанд орсноос хойш их засвар хийгдээгүй байсныг энэ оны Улсын төсөвт тусгуулан засварлах ажлыг эхлүүлээд байна.
Улсын төсвийн 437,100,000 төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий лабораторийн барилгын сантехник, цахилгаан, дулаан, цэвэр усны шугам, өрөө тасалгааг бүрэн засварлах ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 40 гаруй хувьтай үргэлжилж байна.
Барилгыг засварласнаар лабораторийн итгэмжлэлийн үл тохирлыг арилгах, шинжилгээний хүртээмж дээшлэх, ажиллах орчин нөхцөл сайжрах үр дүнгүүд гарах юм.