Чойбалсан хот доторх хатуу хучилттай авто замуудыг шинэчилж, шинээр хатуу хучилттай болгох ажлыг өнгөрсөн оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлж байна.
ДБЭХС ТӨХК-ийн баруун тал буюу Содномдаржаагийн гудамжны 0.46км босоо тэнхлэгийн авто замд 4см суурь үеийн асфальт хучилтын ажил хийгдлээ.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Эйм эйч инженеринг” ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 хувьтай байна.