УРГАЦ ХУРААЛТ 89.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

4 долоо хоног
УРГАЦ ХУРААЛТ 89.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
 
Энэ онд аймгийн хэмжээнд 7 сумын нутагт газар тариалангийн 18 аж ахуй нэгж, 17 иргэн, бүлэг, нөхөрлөл 37.870 га-д тариалах төлөвлөгөөтэйгөөс 28822 га-д тариалалт хийж, тариалалтыг 72.1 хувьтай гүйцэтгээд байна.
Аймгийн дүнгээр 28.9 мян.га-д тариалалт хийж үүнээс үр тариа 16,650 га-аас 14,735 тн ургац, үүнээс улаан буудай 11,300 га-аас 9.559 тн, тосны ургамал 4.050 га-аас 4.118 тн, төмс 159 га-аас 1.688.2 тн, хүнсний ногоо 172 га-аас 1.508.3 тн, малын тэжээл 540 га-аас 642 тн ургац тус тус хураан авч 89.1 %-тай явагдаж байна.
Өнөөдрийн байдлаар Дорнод гурилын үйлдвэрт Хэнтий болон Дорнод аймгийн үр тарианы аж ахуй нэгжүүдээс 4.800 тн буудай тушаагаад байна.