ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ИДЭВХЖИЛТИЙН ТҮВШИНД БАЙНА

6 хоног
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ИДЭВХЖИЛТИЙН ТҮВШИНД БАЙНА

Аймгийн хэмжээнд 42 дугаар долоо хоногийн байдлаар амбулаториор 10,213 хүн үйлчлүүлсний 581 нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй буюу үзлэгийн нийт 5.7 хувийг эзэлж байна.

Энэ нь өмнөх 7 хоногоос 0.1 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилтийн түвшинд байгаа бөгөөд дархлаажуулалтад 5,500 иргэн хамрагдаад байна.