АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

1 сар
АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Энэ онд аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 2, 3 дугаар багийн нутагт Лхамжавын гудамжны авто замыг шинэчлэх, засварлах ажлыг хэрэгжүүлж, зорчих хөдөлгөөнийг нээгээд байна.
Тус, 2,8км урт, 4 эгнээ бүхий авто замыг шинэчлэх, засварлах ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх онд замын хоёр талаар явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлыг үргэжлүүлэн хийж гүйцэтгэнэ.