ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

1 сар
ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Дорнод аймгийн мэргэжлийн үсчин, гоо засалчдын анхдугаар нэгдсэн зөвлөгөөнийг “Хариуцлагатай үйлчилгээ -2024” нэрийн дор зохион явуулж, тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага болон 70 гаруй мэргэжлийн үсчин, гоо сайханч оролцож байна.
Иргэдэд чанартай, стандартын шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд ахуйн үйлчилгээний салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг хангах эрх зүйн орчныг үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоход санал, зөвлөмж гаргах зорилгоор зөвлөгөөнийг зохион байгуулж байна.