УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

1 сар
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр /2024.11.04/ шуурхай хуралдаанаар "Дотоод аудитын мэдээлэл", “Татварын хууль тогтоомжийн өөрчлөлт ” зэрэг мэдээлэл танилцуулав.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл цаг үеийн мэдээлэлтэй холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
Үүнд:
1.Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг сумдад цогцоор нь хангуулж ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад,
2.Чойбалсан хотын гудамж талбай, замыг цас орсон даруйд цэвэрлэх аймгийн Засаг даргын албан даалгавар гаргуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад,
3.Аймгийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг эргэн харж, дахин танилцуулах, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсгийн дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад тус тус үүрэг болгов.