ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДЭД КЕЙС ФАЙЛЫН БҮРДЭЛ ГАРДУУЛЛАА

1 сар
ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДЭД КЕЙС ФАЙЛЫН БҮРДЭЛ ГАРДУУЛЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төсөл хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр нийт 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хамтарсан багийн гишүүд болох аймгийн төвийн 11 баг, 13 сумдад кейс файлын бүрдэл бүхий 3 төрлийн 890 ширхэг кейсийн маягт, 24 ширхэг кейс файл хадгалах шүүгээ, мөн тооны дуу хураагуур, мэдээллийн самбар зэргийг гардууллаа.
Энэ үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, ХГБХХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сайхангэрэл болон мэргэжилтнүүд, Сум, багийн Засаг дарга нар, Хамтарсан багийн гишүүд оролцлоо.