АЙМГИЙН САНХҮҮЧДИЙН ГУРВАН ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

1 сар
АЙМГИЙН САНХҮҮЧДИЙН ГУРВАН ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
Монгол Улсад Санхүү, эдийн засгийн алба үүсэн байгуулагдсаны 113 жилийн ойн арга хэмжээний хүрээнд спортын гурван төрөлт тэмцээнийг Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа, Санхүү, хяналт аудитын албаны дарга Б.Саранчимэг, Төрийн аудитын газрын дарга Б.Болортуул, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Н.Базаррагчаа, Гаалийн газрын дарга Б.Гэрэлт-Од, Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Ариунболд, Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимиддорж нар оролцлоо.
Тэмцээнд аймгийн төсвийн болон аж ахуй нэгжүүдийн санхүүчдийн төлөөлөл, сумдын санхүү албадууд, ахмад санхүүчдийн төлөөлөл зэрэг нийт 22 байгууллагын баг тамирчид оролцож байна.