ЭСГИЙ ГАР УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

1 сар
ЭСГИЙ ГАР УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО
 
Монголын эсгий урлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Бүтээлч гэр бүл урлангийн үүсгэн байгуулагч Ч.Дөлгөөн, Дорнын шаглаа ТББ-ын тэргүүн Т.Цолмонсүрэн нарын санаачилгаар Дорнод аймагт 4 өдрийн сургалтыг зохион байгуулж сургалтад урилгаар Олон улсын эсгий урлаачдын холбооны тэргүүн сургагч багш О.Долгормаа хүрэлцэн ирж 4 өдрийн сургалт зохион байгууллаа.
Сургалтад 5 сумын 17 иргэн , аж ахуй нэгж хамрагдлаа. Энэхүү үзэсгэлэнгээр цаашид эсгий урлал хөгжиж урлагийн бүтээл болох боломжтой гэдгийг харуулахыг зорьжээ.
Түүхий эдийн хувьд Улаанбаатар хотоос үйлдвэрт өнгө буданд орсон хонины нарийн ширхэгтэй ноосыг авчран хэрэглэж байна.