УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

1 сар
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдрийн /2024.11.11/ шуурхай хуралдаанаар "Онцгой байдлын газар", “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулж аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий дараах үүрэг даалгаврыг өгөв.
Үүнд:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг албан бичгээр аймгийн Засаг даргын орлогчид хүргүүлж ажиллахыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад,
2.Аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нараас өгч буй үүрэг чиглэлийг биелүүлж ажиллахыг нийт агентлагийн удирдлагуудад тус тус үүрэг болгов.