ХҮН БОЛОХ БАГААСАА” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 2025 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА

3 долоо хоног
ХҮН БОЛОХ БАГААСАА” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 2025 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 13/17,18,19 дүгээр тогтоолоор батлагдсан “ Хүн болох багаасаа” хүүхдийн спорт, гадаад хэл, авьяас сургалтын төслүүдийн хэрэгжилтийг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг эцэг эхийн төлөөлөлд танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Энэхүү хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Боловсролын газар, Биеийн тамир, спортын газар, Захиалагчийн хяналт тавих дэд ажлын хэсгүүд хамтран зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт төсөл хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагууд, багш нар, эцэг эх, асран хамгаалагч нар оролцлоо.