СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ ТЭЭГЧДИЙН "ҮЛ БҮДЭГРЭХ ИХ ӨВ" АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

3 долоо хоног
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ ТЭЭГЧДИЙН "ҮЛ БҮДЭГРЭХ ИХ ӨВ" АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
Соёлын биет бус өвийг хамгаалах, хүүхэд, залуучуудад өвлүүлэн уламжлуулах зорилгоор 2017 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй "Үл бүдгэрэх их өв” арга хэмжээ өнөөдрөөс эхэллээ.
Аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн соёл урлаг, боловсролын салбарын багш ажилтан, албан хаагчид, уран бүтээлчид, хүүхэд багачууд, ардын авьяастан, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид, ахмадууд, сонирхогчдоос бүрдсэн 200 гаруй хүн оролцож байна.
Энэ жилийн сургалтыг “Ерөөл”, “Магтаал”, “Морины цол дуудлага”, “Бөхийн цол дуудлага”, уртын дуу, бөх цоллооч, морь цоллооч зэрэг төрлүүдээр өвлөн уламжлагчид, суралцагчдын уралдаан хүүхэд, насанд хүрэгчдийн ангилалд цахим болон танхим хосолсон байдлаар энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Уг арга хэмжээг жил бүр зохион байгуулснаар мартагдаж буй соёлын биет бус өвийг сэргээх, сум бүрт морь, бөх цоллооч, ерөөлч магтаалчтай болсон үр дүн гарч байгаа юм.