УДИРДАХ АЖИЛТАНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

2 долоо хоног
УДИРДАХ АЖИЛТАНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэлээс:
Аймгийн Засаг дарга Ш.Ёл цаг үеийн мэдээлэлтэй холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
1.Цас орж нийт нутгаар цасан бүрхүүл тогтсонтой холбогдуулан нөхцөл байдал хүндрэхээс урьтаж эрсдлийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээ авч ажиллахыг Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад,
2.Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүх түвшинд хангаж ажиллахыг нийт төрийн болон төрийн өмчит байгууллагын удирдлагуудад,
3.Соёл, урлаг, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн газрын бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан бодлогын түвшинд хэрхэн ажиллах талаарх саналыг энэ 7 хоногт танилцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргад, төлөвлөсөн ажлаа үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Соёл, урлаг, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн газрын даргад,
4.Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан өвлийн улиралд тогтмол мэдээлэл тавьж ажиллахыг Хэрлэн сумын Засаг дарга, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Эрүүл мэндийн газар, “ДБЭХС” ТӨХК, “Дорнод НАА”, “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын удирдлагуудад,
5."Дорнод аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө"-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэхтэй холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бодлогын хороодод шаардлагатай мэдээ, мэдээллийг шуурхай гаргаж, хамтарч ажиллахыг нийт төрийн байгууллагын удирдлагуудад,
7."Аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг боловсруулахтай холбогдуулан иргэний нийгмийн байгууллаг болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс санал авах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, үргэлжлэн хийгдэх болон шинээр хийж хэрэгжүүлэх ажлын саналыг оновчтой төлөвлөж бодлогын баримт бичигт тусгаж ажиллахыг нийт төрийн байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгов.