ИРГЭД ХИЛЭЭР НАЙМААС ДООШ СУУДАЛТАЙ АВТОМАШИНААР НЭВТРЭХ АСУУДЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

2 долоо хоног
ИРГЭД ХИЛЭЭР НАЙМААС ДООШ СУУДАЛТАЙ АВТОМАШИНААР НЭВТРЭХ АСУУДЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг дарга Жи Юнчянь тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тэрээр Монгол Улсын Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар хоорондын 3 талт хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан заалтын хүрээнд, талуудын хамтран ажиллах нөөц боломжид тулгуурлан дараах голлох салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх саналыг дэвшүүлсэн юм.
Тухайлбал худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт зэрэг нийгмийн салбарын хүрээнд хамтран ажиллаж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, боловсон хүчнүүдийг туршлага судлуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийх, харилцан туршлага солилцох, 3 улсын фестиваль, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон байгалийн хадлан тэжээл, үр тариаг экспортлох #тэр_дундаа иргэдээс тавьсан саналыг уламжилж #Хавирга_Архашаат_боомтоор иргэд 8-аас доош тооны суудалтай жижиг оврын автомашинаар нэвтрэх боломжийг бий болгоход дэмжин ажиллах зэрэг саналуудыг дэвшүүллээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг дарга хэлэхдээ "Бүс нутгуудын онцлогт тулгуурлан дээрх салбаруудад хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх бүрэн боломжтойг илэрхийлж, ХАВИРГА-АРХАШААТ БООМТООР ИРГЭД 8-ААС ДООШ СУУДАЛТАЙ АВТОМАШИНААР НЭВТРЭХ АСУУДЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА" гэв.