Аймгийн Засаг дарга Ш.Ёлын захирамжаар Хэрлэн сумын Засаг даргаар С.Мөнхжаргал, Сэргэлэн сумын Засаг даргаар Б.Гантулга, Халхгол сумын Засаг даргаар Э.Бямбажаргал, Хөлөнбуйр сумын Засаг даргаар Ю.Цэпэлмаа нарыг тус тус томиллоо.
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн дагуу сумдын ИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлсэн хуулийн этгээд нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн учир “Авилгатай тэмцэх газар”-т хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулах үүрэгтэй юм.
Бусад сумын ИТХ-аас сумын Засаг даргад нэр дэвшигчдийн мэдүүлгийн хариу АТГ-аас хараахан ирээгүй байна.