Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 103 дугаар тушаалын дагуу өнөөдөр аймгийн Онцгой комиссын 20 дугаар хуралдаанаас шийдвэр гаргаж сумдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах 5 шуурхай бүлгийг байгууллаа.
-Шуурхай бүлгүүд тус бүр хариуцсан сумдын хэмжээнд сум болон малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх,
-Сум, багийн нутагт оршин сууж байгаа малчин хоршоологчидтой уулзаж, өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах чиглэлээр санал хүсэлтийг нь авах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох,
-"Шинэ хоршоо" хөдөлгөөний хөрөнгө оруулалтын зээл авсан хоршоологчидтой уулзаж зээлийн зарцуулалт, төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийх,
-Малчин хоршоологчдоор асуумж бөглүүлэх,
шуурхай бүлгийн дарга, гишүүд болон удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийн дарга, гишүүд сумдынхаа тайлан мэдээг нэгтгэж аймгийн Онцгой комисс болон Улсын онцгой комиссын Ажлын алба, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны ажлын албанд хүргүүлэх ажлуудыг зохион байгуулах юм.
Шуурхай бүлгүүдийг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ахалж, нарийн бичгийн даргаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагч тус тус ажиллана.