Аймгийн Байгаль орчны газраас сумдын Байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 03-наас 04-ний өдрүүдэд зохион байгуулж, тэдний 2024 оны ажлын тайланг хэлэлцэж Байгаль хамгаалагч, Идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх тэмдгийг шинэчлэн гардуулж өглөө.
Тус сургалтад Байгаль орчны газрын мэргэжилтэн, байцаагч нар холбогдох чиглэлүүдээр сургалт хийж, Дорнод аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс- Хувь хүний нууцыг хамгаалах нь, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ҮЭХ-ний үйл ажиллагаа, байгууллагад яагаад байх хэрэгтэй талаарх мэдээлэл өгч ажиллалаа.