“ХӨВГҮҮД, СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

1 хоног
“ХӨВГҮҮД, СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” 16 хоногийн аяны хүрээнд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, аймгийн ЗДТГ-ын Залуучуудын хөгжлийн төв, аймгийн Боловсролын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ЕБС-иуд хамтран “Хөвгүүд, сэтгэл зүйчдийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Засаг даргын тамгын газрын Залуучуудын хөгжлийн төв, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон 8 ерөнхий боловсролын сургуулийн нийт 9 сэтгэл зүйч, 100 орчим хөвгүүд оролцсон юм.
Сургалтаар өөрийн үнэлэмж ба өөрийгөө удирдах ухаан, Стресс менежмент , Өсвөр насны хүүхэд гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх нь сэдвүүдээр тус тус мэдээлэл өглөө.
Мөн сургуулийн орчин болон гэр бүлийн орчин, хувь хүний зан үйлтэй холбоотой тулгамдсан асуудлаар санал асуулга авч хэлэлцүүлэг өрнүүллээ.