“НҮБ-ын Хүүхдийн сан”-аас ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуус агаар, орчны бохирдол болон түүний сөрөг нөлөөлөлд өртөж байгаатай холбогдуулан агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд бодлогын түвшинд ажиллахаас гадна иргэдийн дуу хоолой, хүүхэд багачуудын санаа бодлыг сонсох хүрээнд “Утаагүй Дорнод” сэдэвт гар зургийн уралдааныг нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Уг уралдааны тэргүүн байранд Хэрлэн сумын 8-р сургуулийн 4а ангийн сурагч Ш.Нандин-Эрдэнэ, дэд байранд Хэрлэн сумын Хан-Уул сургуулийн 7в ангийн сурагч Б.Чинболор, гутгаар байранд Хэрлэн сумын 8-р сургуулийн 5б ангийн сурагч О.Аялгуу нар шалгарсан бол иргэдийн дунд зохион байгуулсан фото зургийн уралдааны тэргүүн байранд гэрэл зурагчин Х.Ганзориг, дэд байранд гэрэл зурагчин Б.Шижирболд, гутгаар байранд “Маршал.мн” сайтын зураглаач М.Адъяаням нар тус тус шалгарлаа.