Улсын Онцгой комиссын Шуурхай штабын хурандаа З.Баттулгаар ахлуулсан шуурхай бүлэг аймаг, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, эрсдэлийг тодорхойлох, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн үед орон нутгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалттай танилцах зорилгоор энэ сарын 12-13-ний өдрүүдэд манай аймагт ажиллаж байна.
Тус шуурхай бүлэг орон нутагт ажиллах үеэрээ аймаг, сумын Онцгой комисс, Шуурхай штабын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.
Мөн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, дайчлан ажиллуулах хүн хүч, техник, тоног төхөөрөмж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг тодотгож, зудын эрсдэлийг тодорхойлон, “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодод зөвлөн туслах, хоршооны гишүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллээр хангаж ажиллана.