Full Contact Fighting 2024 оны Дэлхийн аваргын алтан медаль хүртсэн Дорнод аймгийн уугуул, тамирчин Н.Цацралыг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат хүлээн авч уулзан, түүний үзүүлсэн амжилтыг өндрөөр үнэлж, "Аймгийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.
Дорнод аймгийн Матад сумын харьяат Н.Цацрал нь “Алтан Шонхор “ клуб-ийн тамирчин, дасгалжуулагч бөгөөд 2023 оны Шидокан карате Дэлхийн цомын аварга, Дэлхийн цомын мөнгө, Гардан тулааны Азийн аваргын хүрэл медаль, 2024 оны Цэргийн гардан тулааны “CHINGIS CUP” олон улсын тэмцээний аварга, Монголын үндэсний бие хамгаалах урлагийн “Аваргуудын аварга” аваргын бүсний 2017, 2019 онуудын аварга, Монголын үндэсний бие хамгаалах урлаг, олимпын таеквондо, олон улсын таеквондо, муайтай бокс, гардан тулаан, шүүт бокс, кикбокс, цэргийн гардан тулааны насанд хүрэгчдийн 17 удаагийн Улсын аварга, Монголын шилдэг тамирчдын холбоо MGL-1, Undefeated мэргэжлийн холимог тулаанд 70, 77 кг жингийн 6 ялалт байгуулсан, тулааны спортын 5 төрлийн спортын мастер, үндэсний бие хамгаалах урлагийн хар бүс 4 дан, спортын олон улсын хэмжээний мастер, гардан тулааны хар бүс 3 дан, спортын олон улсын хэмжээний мастер, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цолтой тамирчин юм.