Өсвөр үе, залуучууд, иргэдэд сэтгэл зүйн хувьд тулгамдаж буй сэтгэл гутрал, стресс, түгшүүр, донтолт, өөртөө итгэлгүй байдал, харилцааны болон сэтгэл зүйн бусад асуудал, бэрхшээлээ ойлгох, сэргийлэх, даван туулахад туслах, чиглүүлэх мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, СУАЖЗГ, Залуучуудын хөгжлийн төв болон холбогдох төрийн байгууллагууд хамтран "СЭТГЭЛ ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ" сэтгэл зүйн өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт аймгийн aймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд дарга бөгөөд Засаг даргын орлогч Ч.Ганбат оролцлоо.
Өдөрлөгөөр Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар “Сэтгэл зүйн эрүүл мэнд”, “Аз жаргалтай амьдрах зориг” сэдвээр сургалт орлоо. Мөн өдөрлөгийн үеэр Ерөнхий боловсролын сургууль, байгууллагын сэтгэл зүйч нар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн сэтгэцийн эрүүл мэндийн эмч нийт 7 сэтгэл зүйч залуучууд, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Өдөрлөгт өсвөр үе, оюутан залуучууд болон төрийн байгууллага, сургууль цэцэрлэгийн багш нар, Хилийн цэргийн 0132 дугаар анги, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ажилтан, албан хаагчид болон хугацаат цэргийн албан хаагчид, иргэд 50 байгууллагын 600 орчим хүн хамрагдсан байна.