Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 153 хоршоо шинээр байгуулагдаж, нийт 240 хоршоо улсын бүртгэлд бүртгэлтэй байна.
Хоршооны хөрөнгө оруулалтын зээлд 11 сарын байдлаар 92 хоршооны 13,5 тэрбум төгрөгийн зээлийг олгосноос 63 хоршооны 226 зээлдэгчийн 8,5 тэрбум төгрөгийн зээлд 6,1 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргаад байна. Үүний үр дүнд 70 ажлын байр хадгалагдаж 105 ажлын байр шинээр бий болох тооцооллыг гаргаад байна.
Мөн хөдөлгөөний хүрээнд 7 сум 31 нэгж талбарт 93 га газрыг Мал аж ахуй, газар тариалан эрхлэх зориулалтаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж 2 сумын 5 хоршоонд тус бүр 5 га газар олгосон байна.