ГУРВАНЗАГАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛЛОО

6 хоног
ГУРВАНЗАГАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛЛОО
Аймгийн Засаг дарга Ш.Ёлын захирамжаар Гурванзагал сумын Засаг даргаар Д.Доржбаатарыг томиллоо.
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн дагуу сумдын ИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлсэн хуулийн этгээд нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн учир “Авилгатай тэмцэх газар”-т хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулах үүрэгтэй юм.
Бусад сумын ИТХ-аас сумын Засаг даргад нэр дэвшигчдийн мэдүүлгийн хариу АТГ-аас хараахан ирээгүй байна.