ДОРНОД АЙМГИЙН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

3 сар
ДОРНОД АЙМГИЙН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ НЭГДСЭН  ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Дорнод аймгийн хил хамгаалалтад туслах хүчний нэгдсэн зөвлөгөөн аймгийн засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/631 дугаар захирамжийн дагуу зохион байгуулагдлаа.
Зөвөлгөөнд зөвлөлийн дарга буюу аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн Засаг даргын
Тамгын газрын дарга П.Бат-өлзий болон зөвлөлийн гишүүд оролцлоо.
Энэхүү зөвөлгөөнөөр аймгийн ХХТХ-ний зөвлөлөөс 2024 онд хамтран хэрэгжүүлсэн төлөвлөгөөний биелэлт, тайланг хэлэлцэж үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Ирэх онд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталгаажуулав.
Мөн ХХТХ-ний зөвлөлийг шинэчлэн томилох захирамжийн төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.