ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

4 хоног
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

                                                                МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 442

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 51.2, 55.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-ын Тавдугаар бүлэгт доор дурдсан агуулга бүхий "Тайлбар" нэмсүгэй:

"Тайлбар: Төрийн жинхэнэ албан хаагчийн 2023 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын дагуу төлөвлөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг харгалзан, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримтлан энэ журмын дагуу үнэлнэ."

2.Журмын дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/6.3 дахь заалт:

"6.3.Төсвийн шууд захирагч энэ журмын 6.6.1.б болон 6.6.2.в-д заасан урамшууллын хэмжээг байгууллагынхаа төсвөөс хамааран тогтоож, Үнэлгээний баг байгуулах шийдвэртээ тусгана."

2/6.5 дахь заалт:

"6.5.Үнэлгээний баг албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн, үнэлгээний 85-100 оноог "Маш сайн", 70-85 хүртэлх оноог "Хэвийн", 70 хүртэлх оноог "Хангалтгүй" үнэлгээний ангилалд хамруулан эрэмбэлнэ."

3/6.6.2.в дэх дэд заалт:

"в)."Маш сайн" ангилалд хамрагдсан төрийн албан хаагчид олгох мөнгөн урамшууллын 50 хувиас хэтрэхгүй хэмжээний мөнгөн урамшуулал олгох."

3.Энэ журам гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.2 дахь заалтын "40" гэснийг "50" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН