"Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төсөлд Хөлөнбуйр сумын иргэд дараах саналуудыг хэлж байна.
Тухайлбал автозам, инженерийн шугам сүлжээ, төрийн албан хаагчийн орон сууц, хогны менежментийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт, хүзүүвчээр холбох, байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл урлагийн салбарыг дэмжих, малын тэжээлийн цэг байгуулахад дэмжлэг үзүүлэх, мал үржлийн нэгж байгуулах, соёлын төвийн шинэ барилга зэрэг...
Аймгийн Засаг дарга ирэх 4 жил иргэдийн илэрхийлсэн саналуудыг бодлогодоо тусгаж ажиллахаа илэрхийллээ. Мөн Хөлөнбуйр сум нь Мянганы зам дагуу байршилтай тул аялал жуулчлалын маршрут дагуу буудаллах цэгийг байгуулж, үүнийг дагасан жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх боломжтой юм. Энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжүүдийн санаачилсан шинэ төсөл, бүтээн байгуулалтыг орон нутгийн зүгээс дэмжиж ажиллана гэв.