Тэрээр "Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төслөө танилцуулж, Булган сумын иргэдийн саналыг нь сонсож байгаа юм.
Ажлын хэсэгт АЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа, Хөгжлийн бодлого,төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн С.Солонго, Боловсролын газрын дарга Ч.Ариунаа, Байгаль орчны газрын дарга А.Гантулга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга А.Мягмарсүрэн нар ажиллаж байна.