ЗАСАГ ДАРГА Ш.ЁЛ: БУЛГАН СУМАНД ХОТ ОРЧМЫН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

6 хоног
ЗАСАГ ДАРГА Ш.ЁЛ: БУЛГАН СУМАНД ХОТ ОРЧМЫН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төсөлд Булган сумын иргэд автозам, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт, Эрүүл мэндийг төвийг хүзүүвчээр холбох, байгаль орчин, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхлэх зэрэг саналуудыг хэлж байна.
Аймгийн Засаг дарга ирэх 4 жил иргэдийн илэрхийлсэн саналуудыг бодлогодоо тусгаж ажиллахаа илэрхийллээ.
Булган сум нь аймгийн төвтэй ойр байршилтай учир Чойбалсан хот орчмын эрчимжсэн аж ахуй, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой сум юм.
Тухайлбал жижиг, дунд үйлдвэрлэл болох сүү, цагаан идээ, арьс шир, мал мах, газар тариаланг кластераар хөгжүүлэх боломжтой. Энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжүүдийн санаачилсан шинэ төсөл, бүтээн байгуулалтыг орон нутгийн зүгээс дэмжиж ажиллана гэв.