Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025-2028 оны төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс санал авах ажлын хүрээнд Цагаан-Овоо сумын удирдлагууд болон иргэд, аж ахуй нэгжийн 200 гаруй төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэг, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Х.Осгонтуяа, Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Баярсайхан, аймгийн Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Базаррагчаа, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, Байгаль орчны газрын Ойн албаны мэргэжилтэн Л.Уранчимэг нар ажиллаж байна.
Сумын Засаг даргын зүгээс Сумын ЕБС-ийн хичээлийн байрны өргөтгөл /Бага сургууль/, Спорт заалны засвар, Эрүүл мэндийн төвийн өргөтгөл,
Гэр хорооллыг халаалтын нэгдсэн шугамд холбох, Музейн барилга шинээр барих, Хатуу хучилттай авто зам тавих, Цэцэрлэгийн барилгын их засвар, Цэвэр болон бохирын шугам, цэвэрлэх байгууламж байгуулах гэсэн саналуудыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах саналтай байна.