Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” тогтоолын дагуу Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөл 2024 оны жилийн эцсийн байдлаар 4 удаа ерөнхий шалгалтыг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд нийт 493 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгүүлж 382 иргэн шалгалтад орж 107 буюу 28,1 хувь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдлээ.