Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Төрийн өмчит их, дээд сургуулиудад хийсэн өмчийн бүртгэл, ашиглалтын хяналт шалгалтын үеэр төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зорилгоор 2 албан хаагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт, шалгалтын хэлтэстэй хамтран ажиллалаа.
Дорнод аймгийн 14 сум, 22 агентлагийн 2023 оны өмч эзэмшлийн гэрээ дүгнэх ажлыг амжилттай зохион байгуулж, 2024 оны өмч эзэмшийн гэрээг шинэчлэн байгуулсан байна. Орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн илүүдэлтэй болон ашиглалтгүй хөрөнгүүдийг бусдад ашиглуулж, түрээслүүлж байгаа байдалд хяналт тавьж, “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, түрээслүүлэх, ашиглуулах үлгэрчилсэн журам”-ын дагуу түрээсийн орлогын 40%-ийг болон ашиглалтаас хасагдсан хөрөнгүүдийг худалдан борлуулсан орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж 2024 оны жилийн эцсийн байдлаар 44.0 сая төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлээд байна.
Эх сурвалж: Аймгийн Орон нутгийн өмчийн газар