ЦАГААН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГААР Д.БАТМАГНАЙГ ТОМИЛЛОО

2 долоо хоног
ЦАГААН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГААР Д.БАТМАГНАЙГ ТОМИЛЛОО
Аймгийн Засаг дарга Ш.Ёл өнөөдөр /2025.01.13/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Авлигатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай дүгнэлтийг тус тус үндэслэн Цагаан-Овоо сумын Засаг даргаар Д.Батмагнайг томиллоо. Тэрээр 2020 оноос хойш тус сумын Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн ажиллахаар дахин томилогдож байна.