ХҮН БОЛОХ БАГААСАА” ТӨСЛӨӨС ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

2 сар
ХҮН БОЛОХ БАГААСАА” ТӨСЛӨӨС ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн аймгийн Засаг даргаар ажиллах үедээ санаачлан хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн нэг болох “Хүн болох багаасаа” төслийг Дорнод аймгийн хэмжээнд 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Хүүхдийн хөгжлийг дэмжсэн тус төслийг өөрийн сумандаа хэрэгжүүлэхээр Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын тамгын газрын удирдлагууд манай аймагт ажиллаж, туршлага судалж байна.
Норовлин сум нь 3000 гаруй хүн амтай, Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай сургуульд 400 гаруй хүүхэд суралцдаг.
Иймээс тус сумынхаа Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө энэхүү төслийг тусгаад байгаагаа албаны хүмүүс хэлж байна.
"Хүн болох багаасаа" Авьяас, Спорт, Гадаад хэл гэсэн 3 сургалтын төсөлд 2 жилийн хугацаанд нийт 16.000 орчим хүүхэд хамрагдаад байна.